Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг гурав дахь удаагаа огцруулжээ

1189
Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг гурав дахь удаагаа огцруулжээГовьсүмбэр аймгийн ИТХ-ын 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолоор аймгийн Засаг дарга Л.Одсэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтууд, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2013 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 228, 2015 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн огцруулж шинээр Засаг дарга томилогдох хүртэл Засаг даргын үүргийг гүйцэтгэхийг аймгийн Засаг даргын орлогч С.Сүрэнжавт даалгажээ.

Мөн Засаг даргыг огцруулсан тухай шийдвэр, холбогдох бичиг баримтыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна. Аймгийн Засаг дарга Л.Одсэр нь хууль тогтоомж зөрчсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байдаг. Л.Одсэр төрийн албан хаагчдыг хууль зөрчин олноор халсан нь түүнийг огцруулах бас нэг хууль зүйн үндэслэл болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу "...Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын тав хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ба Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаад хуульд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт Говьсүмбэр аймгийн иргэд найдан хүлээж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>