Баабарын жиргээ АТГ,ЦЕГ-ынхны анхаарлыг татаж эхлэв
Зам тээврийн сайд А.Гансүхийн гомдлоор инженер Ц.Батыг 100 хоног хорьсон. Ц.Батыг ийнхүү хорьсон нь сүүлийн хэдэн өдрүүдийн өндрөө авсан сэдвүүдийн нэг болоод буй. Харин дайны хажуугаар дажин гэгчээр нийтлэлч Баабар өчигдөр А.Гансүхтэй холбоотой ноцтой мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан задалж орхив.