|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Өөр өнцөг: Засгийн газар эрх зүйн чадамжтай VS чадамжгүй

Өөр өнцөг: Засгийн газар эрх зүйн чадамжтай VS чадамжгүй

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарснаар УИХ дахь "Шударга ёс" эвсэл, цаашлаад Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газар огцрох хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. Гэсэн ч эрх баригч намын зүгээс Засгийн газраа хууль, эрх зүйн чадамжтай хэмээн үзэж байгаа. Харин сөрөг хүчний зүгээс эрх зүйн чадамжгүй хэмээн тодотгосон ч сонгууль болоход сар хэртээ хугацаа үлдсэн болохоор Засгийг огцор гэж хэлэх нь зохимжгүйг онцолж байна. Ингээд хоёр намын байр суурийг хүргэе. 

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: 

"Энэ бол хоёр өөр асуудал. Засгийн газрыг бүрдүүлэх асуудал бол УИХ-ын сонгуульд оролцсон субъектүүдийн хооронд яригддаг. Ардчилсан нам, "Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намын хооронд байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа. Сонгуульд оролцсон субъектүүдийн хувьд Ардчилсан нам, "Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг Ногоон намд өөрчлөлт ороогүй учраас Засгийн газрын үйл ажиллагаа, чадамжийн хувьд ямар ч асуудал гарахгүй. Сонгуульд оролцсон субъектээрээ асуудал тайлбарлагдах учраас Засгийн газар эрх зүйн чадамжтай. Хоёр дахь асуудал бол УИХ-ын хуультай холбоотой асуудал. УИХ-д наймаас дээш гишүүнтэй нам, эвсэл бүлэг байгуулах хууль зүйн зохицуулалттай. "Шударга ёс” эвслийн бүлэг анх 11 гишүүнтэй байсан. Үйл явцын дунд тухайн эвслээс таван гишүүн гарч өөр намуудад орсон учраас "Шударга ёс” эвслийг төлөөлж УИХ-д зургаан гишүүн үлдсэн. Тиймээс бүлэгтэй байх чадамжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид "Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон бүлэггүй гишүүд гэж ойлгож болно. Эвслийн бүлэггүй болж байгаа ч "Шударга ёс” эвслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа учраас Засгийн газрын чадамжид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох, УИХ-ын бүлэгтэй байх нь хоёр өөр асуудал. Тиймээс Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай.

 

 

 

Хуулийн хүрээнд бол эвсэж байгаа эвсэл нь задрахаар Засгийн газар чадамжгүй болох эрх зүйн орчин бүрдэх нь ойлгомжтой. Гэхдээ сонгууль дөхсөн энэ богино хугацаанд одоогийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ярих нь зөв үү, буруу юу. Хэдийгээр Засгийн газрыг огцруулах бүрэн үндэслэлтэй ч хоёрын хооронд сонгууль болоход богинохон хугацаа үлдлээ шүү дээ. Энэ тал дээр зайлшгүй Засгийн газар чадамжгүй болсон ажлаа өг гэдэг асуудлыг ярих нь зохимжгүй гэж хувь гишүүнийхээ хувьд бодож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Т.Болор

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.