Ерөнхийлөгчийг огцруулах “операция”

1024

Ерөнхийлөгчийг огцруулах “операция”УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Саус Гоби Сэндс" ХХК-ийн удирдаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарыг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Уг хүсэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байхад нь УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна гэсэн заалт бий. Энэхүү заалтыг үндэслэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой түнжин муу байгаа улстөрчид түүнийг хугацаанаас нь өмнө явуулах санаархал агуулж байгааг үгүйсгэх аргагүй юм. Эхнээсээ ч хөдлөөд эхэлчихсэн бололтой юм.

Хэрэв Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгвөл УИХ-ын дарга түүний ажлыг хавсран гүйцэтгэх тухай заалт ч Үндсэн хуульд бий. Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2-т "Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна" гэсэн заалт бий.

 

У.Жанцан

Цензургүй.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>