Хоёр намын тохироо 1996-2004 оны жишгийг давтах уу

900

Хоёр намын тохироо 1996-2004 оны жишгийг давтах уу

 

Шөнө дөл хүртэл цаг сунган хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Үргэлжлүүлэн УИХ-ын сонгуулийг жижигрүүлсэн 76 тойрог бүхий мажоритар тогтолцоогоор зохион байгуулахаар тогтов. Үүнтэй холбогдуулж намууд нэр дэвшигчдээ тодруулах хугацааг энэ сарын 19-нд байсныг 23 болгож, тав хоногт багтаан эцэслэхээр болов. Ингэснээр УИХ-ын сонгуулийг дөрөв дэх удаагаа буюу 1996-2004 оны жишгээр явуулахаар болж байна.

 

Парламентын түүхийг эргэн сөхвөл УИХ-ын 1992, 2008 оны сонгуулийг олон мандат бүхий томсгосон 26, 1996-2004 онуудад нэг тойрог-нэг мандат буюу жижигрүүлсэн 76 тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулсан байдаг. Харин 2012 оны сонгуулийг анх удаа мажоритар, пропорциональ хосолсон 48:28 гэсэн холимог тогтолцоогоор явуулсан ч, өнгөрсөн сарын 22-нд товлосон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас түдгэлзүүлснээр 2004 оны жишиг рүүгээ буцаж алхсан нь энэ байв.

 

Нөгөө талаар саяхпыг хүртэл парламентын гуравдагч хүчин тодотголтой явж ирсэн "Шударга ёс” эвслээс таван гишүүн нь ээлж дараалан гарснаар бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах. эрхзүйн чадамжгүй болж, 28 мандатын хуваарилалт дахин АН, МАН-ын атганд шилжиж байна.

 

Өөрөөр хэлбэл жижигрүүлсэн 76 тойрогт 28 мандатыг хэрхэн хуваарилах нь бусдаас үл хамаарахгүйгээр АН, МАН-ын өөр хоорондоо хийх тохироогоор эцэслэнэ гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр болох АН, МАН-ын бүлгийн хураддаанаар хэлэлцэх гол асуудал нь 28 мандатын хот, хөдөө дэх хуваарилалт байх нь ойлгомжтой. МАН-ын хувьд намын жагсаалтын 28-ыг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарсны дараагаас 20-ыг нь хөдөөд хуваарилах учиртай хэмээн мэдэгдзж байв.

 

Харин АН-ын зүгээс еэвэнгийн хоёр тал гэдэг шиг 14-ыг хотод, 14-ыг нь хөдөөд хуваарилах боломжтойг хэлж буй. "Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хогын сонгогчдын тоог үл харгалзан хуваарилж ирсэн байдаг. Иймд 2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтоохдоо Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21-ийг нийслэлд хуваарилахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна” хэмээх НИТХ-ын дарга Д.Батгулгын УИХ-ын даргад хүргүүлсэн хүсэлт, УИХ-д өргөн бариагүй ч намын жагсаалтын 28 мандатаас зургааг нь хасч нийслэлийн зургаан дүүрэгт хуваарилах Ш.Түвдэндорж гишүүний хуулийн төслөөс харахад Сонгуулийн хуулийн өөрчлөлтөд дөрөөлж, АН-ын зүгээс МАН-д тулгах болзол нь хотын мандатыг нэмэгдүүлэх байж таарна. Тэгэх нь ч аргагүй юм. Өнгөрсөн хугацаанд "Чингис” бондын хөрөнгөөс бойжсон томоохон төсөл, хөтөлбөр, автозамын ажлын дийлэнх нь нийслэлд ышнгэсэн. Хийсэн ажил, хэлэх үгтэйгээрээ нийслэлээс ахиухан суудал авах нь АН-ын зорилгоо биелүүлэх нэг шалтгаан.

 

Харин сонгуулийн цикл бүрт нийслэл гэхээсээ хөдөөд нэр хүндгэй, бас хөлтэй явж ирсэн МАН-д барьцаа ахиулах, парламентад олуулаа болох найдлага төрүүлж байгаа ганц зүйл бий нь хөдөөгийн мандатыг одоогийнхоос нэмэгдүүлэх болчихоод буй. Гэхдээ Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт, ялангуяа тойрог, мандатын хуваарилалтыг нэгхэн нам өөрийнхөө үзэмжээр засварлах боломжгүй учир АН, МАН-ынхан нэг ширээний ард суухаас нааш энэ асуудал нэг тийш болохгүй билээ. Тэгвэл тэдний тохироо юу байх вэ.

 

Мандатын хуваарилалт маргаан дагуулдаггүй л юм бол жижигрүүлсэн УИХ-ын сонгуулийг 76 тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулахаар хоёр том нам хэдийнэ санал нэгдсэн. Үүгээр 1996-2004 оны тогтолцоог буцааж сэргээх магадлал өндөр. Ингэсэн тохиолдодд 21 аймаг, есөн дүүргайг 76 тойрогг хувааж, мандатын хуваарилалтаа хийх юм. Хуучин хуваарилалтаар Архангайд гурав, Баян-Өлгийд гурав, Баянхонгорт гурав, Булганд хоёр, Говь-Алтайд хоёр, Говьсүмбэрт нэг, Дорноговьд нэг, Дорнодод гурав, Дундговьд хоёр, Завханд гурав, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд хоёр, Сүхбаатарт хоёр, Сэлэнгэд гурав, Төв аймагт дөрөв, Увсад гурав, Ховдод гурав, Хөвсгөлд дөрөв, Хэнтийд гурав, Дарханд гурав, Орхонд хоёр тойргийг тус тус хуваарилна. Харин нийслэлийн Баянзүрх дүүрэгт гурав, Налайхад нэг, Хан уулд хоёр, Баянголд дөрөв, Сонгинохайрханд дөрөв, Чингэлтэйд гурав, Сүхбаатарт гурван мандатыг тус тус хуваарилах юм. Энэ жишгээр явбал хөдөөд 56, хотод 20 мандат ногдоно. 1996 онд АН-д 50, 2000онд МАН-д72, 2004 онд МАН-д 37, АН, Эх орон намын "Эх орон-Ардчилал” эвсэлд 35 суудлыг өгснөөс харахад жижиг намууд гарч ирэх боломж бага. Тэр тусмаа Н.Энхбаярын рейтингэд дөрөөлж анх удаа гуравдагч хүчнээр тодорч байсан "Шударга ёс” эвслийн бүлэг дахин гарч ирэх магадлал харьцангуй бага юм.

 

Эсрэгээрээ АН, МАН-ын төлөөлөл л парламентыг бүрдүүлнэ гэсэн үг. Цэцийн дүгаэлтийг хүлээн зөвшөөрч, намын жагсаалтыг халах тогтоол баталчихсан болохоор Н.Энхбаярын, С.Ганбаатарын рейтингийн үр дүн энэ удаад гарахгүй. Хувь тэнцүүлэх замаар "Шударга ёс” эвслийн хэмжээнд санал авч "оймсонд хавчуулагдаж” парламентын босго давах боломж МАХН, ХҮН-ын гашүүдэд хэдийнэ хаалтгай болсон. Тэгэхээр хотод эсвэл хөдөөд ахиухан мандат хуваарилах АН, МАН-ын сэдэл энэ долоо хоногийн гол асуудал болох нь дамжиггүй. Өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн бүтээн байгуулалт, УИХ-ын сонгуульд олуулаа бус олонх болох томоохон зорилгыг тавьчихаад байгаа АН-д хотод дор хаяж 28 мандат хуваарилуулах нь чухал. Харин дараалсан ялагдлынхаа хариуг авах, УИХ-ын сонгуульд ялах хариуцлагатай цаг үетэй нүүр тулах нь тодорхой болсон МАН-д хөдөөд хавтгай ялах томоохон амбийц бий. Гэхдээ цагаа тулахаар Монголын улстөр ихэнхдээ бүлэглэлийн зарчмаар явж, гишүүд нь хувийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж товчлуураа дарах нь энүүхэнд.

 

Нөгөө талаас Цэцийн дүгнэлгийг УИХ хүлээж авах, намын жагсаалтыг халах яриа гарч эхлэхэд хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь эмэгтэй гишүүд. Тэгэх нь ч аргагүй. Сонгуулийн хуулийг анх батлахдаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар хуульчилсан нь саяхан. Үүнтэй холбогдуулж, ирэх сонгуулиар намын жагсаалгад бичигдэж УИХ-ын гишүүн болох бэлтгэлээ базааж эхэлсэн эмэгтэй гишүүд АН, МАН-д цөөнгүй байсан. Гэвч Цэцийн дүгнэлттэй холбогдуулж парламентын босго давуулсан нэмэлт өөрчлөлтөд 30 хувийн квотыг 20 болгож бууруулсан нь эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэи тулгарсан ч тусыг олоогүй. Товчхондоо өмнөх хуулиар УИХ-д 23 эмэгтэй нэр дэвших боломжтой байсан бол Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар 76 мандатын 15-д нь дэвшихээр болсон юм. Нам доторх гишүүд ялангуяа эмэгтэй гишүүдийн өрсөлдөөн улам л цензуртай болсон хэрэг. Энэ бүгдээс харахад жижигрүүлсэн 76 тойрог бүхий мажоритар тогголцоо эмэгтэйчүүд төдийгүй жижиг намуудад халтай тусахаар байна. Гагцхүү АН, МАН-ынхан хоёр Энхболд хэрхэн тохирохоос энэ бүхэн ил болох учраас ирэх өдрүүдэд өрнөх улс төрийн үйп явдлыг харах л үлдэж байна.


 С.ГАНДӨЛ "ҮНДЭСНИЙ ШУУДАН"


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>