АНУ-ын иргэн Ч.Ганбатыг албадан авчрахаар боллоо

919

АНУ-ын иргэн Ч.Ганбатыг албадан авчрахаар боллоо

 

Өнгөрсөн арван нэгдүгээр сараас эхлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон нэр бүхий эрхэмүүдийг шалгаж эхэлсэн.

 "МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганбатыг долоон сарын өмнөөс энэ хэрэгт холбогдуулан  интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болон мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон "Sam­sung CT”-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан юм. Тэрбээр  мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан. Долоон сарын турш эрэн сурвалжилж байгаа П.Бат-Эрдэнийг албадан авчрах болсон тухай мэдээлэл гарч эхэллээ. Тэрбээр 2012 онд АНУ-ын иргэн болсон бөгөөд, өдгөө тэнд амьдарч байгаа билээ.


Chuhal.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>