​Төрийн албаныхан биедээ хэдэн төгрөгтэй явах ёстой вэ?

619

 

АТГ-ынхан өнгөрсөн гуравдугаар сард гаалийн нэр бүхий улсын байцаагч нарыг авлига авч байх үйлдэл дээр нь баривчилжээ. Эндээс сэжүүр авч, дараа нь тав хоног Замын-Үүдийн гаальд ажиллахдаа гэнэтийн шалгалт хийж, сургалт явуулж, тэнд гурав ба түүнээс олон жил ажилласан байцаагч нартай уулзсан байна. Тус гаалийн газраас АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг 159 албан тушаалтны мэдүүлгийг нягталж тулгалт хийхэд 35 албан тушаалтан зарим хөрөнгө орлого, байр, зээл, бусад үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй зөрчил илэрчээ. Шалгалтын үеэр гаалийн ажилтнуудын томилгоонд улстөрийн нөлөө их ордог, төлөвшөөгүй, бэлтгэгдээгүй хүмүүсийг олноор томилдог, шударга зарчимч туршлагатай ажилтанд өсч дэвжих тогтолцоо нь гажуудсан зөрчил илэрсэн гэж АТГ-ынхан дүгнэсэн байна. АТГ-ын энэ дүгнэлттэй Замын-Үүдийн гаалийнхан ч, олон нийт ч санал нэгдэх нь тодорхой юм. Гаалийн байцаагчаар ихэнхдээ өөр мэргэжлийн хүмүүсийг ердөө 14 хоногийн сургалтаар бэлтгээд дээд газрын тушаал, шахалтаар ажилд томилдог учраас Замын-Үүдийн гаалийн газар одоо ч орон тооны илүүдэлтэй ажилладаг байна. Өндөр үнэтэй барааны нэр төрлийг өөрчлөн мэдүүлэх, гаалийн байцаагч болон ачаа тээвэрлэгч нарын дунд "зуучлагч” гэх албан бус сүлжээ бий болсон нь тэнд авлига, шан харамж авах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж АТГ-ынхан үзжээ. Ер нь л тус газрынхан Замын-Үүдийн гаалийн газрыг улсын төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулсан нөхцөлтэй байж болзошгүй гэсэн нь ихээхэн ноцтой дүгнэлт юм.

Энэ шалгатын үеэр болон сургалт хийх явцад Замын-Үүдийн гаалийнхан төрийн албан хаагч биедээ хэдэн төгрөгтэй явах ёстойг хамгийн ихээр асууж байжээ.

Дашрамд дурдахад АТГ-ынхан дараагийн шалгалт, сургалтыг Дорнодын гаалийн газарт хийхээр төлөвлөжээ. Гэтэл хамгийн хоржоонтой нь гэнэт очих ёстой шалгалтын мэдээлэл "алдагдаж” Дорнодын гаалийнхан аль хэдийнэ шинэ халадаа өмсч, ширээний бүтээлгээ солиод хүлээж байгаа сурагтай.

эх сурвалж: itoim.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>