Казахстаны Алматы хотод маргааш "Гран при" эхэлнэ

861

Казахстаны Алматы хотод маргааш "Гран при" эхэлнэ

 

Казахстаны Алматы хотод энэ сарын 13-15-нд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Гран при" тэмцээн болно. Энэхүү тэмцээнд манай улсын 11 жүдоч хүч үзэхээр болжээ..

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ц.Цогтбаатар, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар оролцох юм байна.


ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>