“Авто Худалдааны Цогцолбор” –ын эхний ээлж 10 дугаар сард ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр дээр баригдах "Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн барилгын ажлын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх энэ томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэнээр эхний ээлжийн авто зогсоолуудыг ашиглалтад оруулж, нийслэл доторх 34 цэг дээр явагдаж буй авто машины ил задгай худалдааг нүүлгэн байршуулах юм. Энэ нь агаар, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний ачаалал буурахад нөлөөлнө гэж албаныхан үзэж байна.