“Темон” Учрал тойргоо булаалгажээ

858

 “Темон” Учрал тойргоо булаалгажээ

Их Засаг их сургуулийн Ням-Осорын хүү Учралыг "темон” гэх хочоор нь олон нийт таних болсон. Хожим тэрбээр "Royal academy”-ийг үүсгэн байгуулж, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ажилд оролцох болсноор улстөрд хөл тавьсан билээ.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас нэр дэвшихээр зэхэж, аймгаа хөндлөн гулд туучиж явсныг нутгийнхан мэднэ. Телевизүүдийн захиалгат нэвтрүүлэгт оролцож, сонгуулийн бэлтгэл ажилдаа багагүй мөнгө хаясан хэдий ч Н.Учрал тойргоо булаалгасан нь тоогүй.

Хэнтий аймаг 3 мандаттай бөгөөд Б.Бат-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Н.Учрал нэр дэвшинэ гэгдэж байсан ч НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ түүний тойргийг булаачихжээ.

Тойроггүй хоцорсон Н.Учралд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээс өөр сонголт үлдээгүй бололтой юм. Учир нь Сонгинохайрханд Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг зэрэг "томчууд”-тай өрсөлдөх хүн МАН-д олдохгүй байгаа бөгөөд Н.Учрал, Г.Тэнгэр зэрэг залуучуудыг үхлийн тойрогт илгээж золихоор шийдсэн бололтой.

TIMES

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>