PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ

699
PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ

Өнөөдөр 03:00 цагт дэлхий нийтийг шуугиулж байсан "Panama Papers" буюу оффшор компанийн үйлчилгээ үзүүлдэг Моссак Фонсека хуулийн компанийн алдагдсан бичиг баримтуудыг онлайн горимд бүрэн шилжүүллээ.  Бид Монгол улсын нэрээр хайж үзэхэд давхардсан тоогоор нийт 49 хүний нэр гарч ирж байна. Тодруулбал:  Эдгээрийн дотор өмнөх "Offshore Leaks" нэртэй мэдээлэл алдагдсан хэргийн 5 үр дүн нэмэгджээ.

Жагсаалт дотор Монгол ТВ-ийн урьдчилан зарласан 4 хүнээс Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс илэрсэнгүй. Харин Ж.Оюунгэрэл, Ишжамц Дамдин гэсэн нэрнүүд илэрч байна. Олны танил хүмүүсээс Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү), Даваагийн Батбаяр (УИХ-ын гишүүн асан) нарын нэрстэй ижил нэрнүүд олдож байна. Зарим Хятад хүний нэрс байгаа нь БНХАУ-ын Өвөр Монголтой холбоотой илэрцүүд бололтой.

Та дээрх жагсаалтын илүү дэлгэрэнгүй мэдээллийг ICIJ (The International Consortium of Investigative Journalists) байгууллагын хуудсаар зочилж үзээрэй.

PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ
PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ
PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ
PANAMA PAPERS: Монгол улстай холбоотой НЭРСИЙН ЖАГСААЛТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>