Филиппиний шинэ ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээнэ

992

Филиппиний шинэ ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээнэ

 

Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Родриго Дутерте цаазаар авах ялыг эргэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Удахгүй ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авах тэрээр 20 гаруй жил Давао хотын даргаар ажиллаж, тус хотыг гэмт хэргийн гаралт бага, тайван хот болгоход гол хувь нэмэр оруулсан юм. "Шийтгэгч прокурор” нэрээрээ зартай Родриго Дутерте гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ гэж амласан. Энэ хүрээнд тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авсны дараа хэд хэдэн шуугиан дагуулсан шинэчлэл хийнэ гэдгээ ард түмэндээ мэдэгдсэн байна.

 

Нэн тэргүүнд Родриго Дутерте цаазаар авах ялыг Филиппинд эргэн нэвтрүүлж, хар тамхины наймаа, бэлгийн хүчирхийлэл, дээрэм, хүн амины хэрэг үйлдсэн этгээдүүдийг цаазаар авах нь зүйтэй гэж үзэж байна. Филиппин улс 2006 онд буюу одоогоос 10 жилийн өмнө цаазаар авах ялыг халсан юм. Үүнээс гадна Дутертегийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа шинэчлэлд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болон баривчлах ажиллагааг хүчтэй эсэргүүцсэн сэжигтний амин тус газар руу нь гал нээх зөвшөөрлийг аюулгүйн хүчний албан хаагчдад олгох, мөн шөнийн 02 цагаас хойш олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох зэрэг санал багтаж байна.

Мөн тэрээр бага насны хүүхэд шөнийн цагаар гудамж талбайд харгалзах хүнгүй явахыг хориглох саналтай байгаа юм. Хүүхдээ ийнхүү хараа хяналтгүй явуулсан эцэг эхийг баривчилж, хорих ялаар шийтгэнэ гэдгээ Дутерте мэдэгдсэн байна.

 



MNB.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>