|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 18:21
26-05-2017, 10:55

“ICT EXPO” 10 дахь жилдээ зохион байгуулагдана

“ICT EXPO” 10 дахь жилдээ зохион байгуулагдана

 

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, "Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд "Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд "Хязгааргүй боломж” уриан дор "ICT-EXPO-2016” үзэсгэлэн уламжлал ёсоор 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 

Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэн, хүрээгээ тэлж, өнгө төрхөө шинэчилж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь мэдээллийн технологид тулгуурласан өндөр бүтээмжтэй, хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд оршиr буй юм байна.

    Анх Мэдээлэл, харилцаа холбооны газраас "Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан анх удаа "Мэдээлэл, харилцаа холбооны технологи-85” үзэсгэлэнг зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци ажилласан байна. Хамгийн анхны энэхүү үзэсгэлэнд 50 гаруй компани оролцон мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийн хөгжлийг олон нийтэд сурталчлан таниулжээ. Энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнг бүх харилцаа, холбооны үйлчилгээ эрхлэгч компаниуд ивээн тэтгэж буй юм байна. Үзэсгэлэнгийн үеэр дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. 

Үүнд:

ICT awards 2016 номинаци

Шилдэг технологи
Шилдэг үйлчилгээ
Шилдэг санаачлага
Шилдэг шийдэл
Шилдэг бүтээгдэхүүн
ICT EXPO 2016 үзэсгэлэнгийн шилдэг оролцогч
ICT EXPO 2016 үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч
Шилдгийн шилдэг оролцогч

 "ICT EXPO-2016” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны хөтөлбөр

11:00-11:40  ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд уригдсан хүндэт зочид, болон салбарын удирдлагуудыг угтан авна.

11:40:11:45  3D шоу үзүүлбэр

11:45-11:50  Этник бөмбөрийн тоглолт

11:50-11:52  Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан видео танилцуулга

11:52-12:00  Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг албан ёсоор эхлүүлж, Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг үг хэлнэ.

12:00-12:05  Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн үг хэлнэ.

12:05-12:10  ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Мэдээлэлийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа үг хэлнэ.

12:10-12:13  ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ёслол:

  • Монгол улсын Засгийн газрын тэргүүн, МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн
  • Мэдээлэлийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа

12:13-12:20  Камертон хамтлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.