Э.БАТ-ҮҮЛ БААТАРЫН ХЭЛСЭН НҮҮРЭЭ НУУСАН "ЛАЛАР" НЬ "ТЭСО"-ГИЙН О.ЦОГТГЭРЭЛ ҮҮ
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч албан бус сурталчилгаа цахим ертөнцөд хэдийнэ хөвөрч эхлээд байна. Зарим улстөрч өөртэйгөө холбоотой эерэг мэдээлэл бүрийг өөрийн болон өрөөлийн цахим хуудсаар дамжуулан цацаж эхэлсэн бол хотын даргын хэлдгээр "нүүрээ нуусан лалар” хэмээх тодотголтой хэсэг нь бусдыг шүүмжилсэн, тэдэн рүү дайрсан, гүтгэсэн кампанит ажлыг минут тутамд явуулж байна. Бусдыг гүтгэх нь хуулиар хориотой ч хаанаас, хэн бичсэн нь тодорхойгүй байдаг болохоор хууль хяналтын байгууллагын төдийлэн ач холбохдол өгөхгүйгээр өнгөрөх нь бий.