|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Засгийн газар зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ

Засгийн газар зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсчээ.

Төсвийн зарлага 760 гаруй тэрбум, орлого 213 тэрбум төгрөгөөр тасарсан бол хөрөнгө оруулалт 37 хувьтай байгаа төдийгүй зээлийн үйлчилгээний төлбөр тасарчээ. Засгийн газар зээлийн үйлчилгээний төлбөрт 58 тэрбум төгрөг төлөх ёстой ч төлж чадаагүй байгаа аж. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "2017, 2018 оноос манай улс Хөгжлийн банкны авсан бонд, "Чингис” бондын төлбөрийг хийх ёстой.

Тухайлбал, 2017 онд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар эхний төллөлтийг хийх хуваарьтай байгаа. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үед өрийн асуудлыг дахин ярьж 2017 оноос эхлэн төлөх үндсэн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газраас тодруулах ёстой гзж МАН-ын бүлэг үзсэн” гэлээ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "УИХ-ын гишүүн Н.Батбаярын нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ямар зорилготойг ойлгосонгүй. Учир нь уг хуулийн төсөлд зөвхөн "өр” гэдэг үгийг "өглөг” гэдэг үгээр солихоор тусгасан. Өр, өглөг гэдэг үгийг Я.Цэвэлийн "Монгол хзлний тайлбар толь”-д юу гэж тайлбарласныг Харлаа. Тухайлбал, өглөг гэдэг бол өглөө, өр гэсэн үг. Өр гэдэг бол бусдад өгөх өр, өглөг юм гзж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбал, энэ хоёр үг ижил утгатай байна. Тиймээс өөрчлөх шаардлагагүй. Бидний судалснаар энэ үгийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл 10 хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэв. Харин Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх "Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-тэй холбогдуулан МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ.

 


Д.МЯГМАР

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.