ЗУРГААН ТИВИЙН ЗУЛАЙД ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ МАНДУУЛСАН АНХНЫ УУЛЧИН БОЛЛОО

219

ЗУРГААН ТИВИЙН ЗУЛАЙД ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ МАНДУУЛСАН АНХНЫ УУЛЧИН БОЛЛОО

 

Уулчин бүрийн мөрөөдөл тив тивийн хамгийн өндөр уулсын оргилд мөрөө гаргах байдаг. Тэгвэл ОУХМ Д.Эрдэнэтогтох энэ сарын 9-ний өдөр Австрали тивийн Косцюшко оргилд амжилттай авирч дэлхийн зургаан тивийн ноён оргилд төрийнхөө далбааг мандуулсан анхны монгол уулчин болжээ.

Тэрээр 2006 онд Ази тивийн ноён оргил Эверест, 2008 онд Африкийн Килиманжаро, 2009 онд Европ тивийн оргил Эльбрус, 2013 онд Өмнөд Америк тивийн зулай болсон Андын нурууны Аконкагуа оргилд,2015 онд хойд Америкийн Макканлид гарч байсан юм. Сүүлийн авиралтыг түүнтэй хамт спортын мастер Л.Нараа амжилттай гүйцэтгэжээ.

 

 

 

А.САЯН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.