Швед орноор аялацгаая: Гётеборгийн шинэ хороолол
...За хэсэг хугацаанд завсарласны дараа та бүхэнтэйгээ Швед орноор хийж байгаа аялалаа үргэлжлүүлж байна. Олон сайхан мэдээлэл, адал явдал, танин мэдэхүйтэй та бүхнийг учруулах болно оо... Ингээд энэ удаад эдний байшин барилгын талаарх сэтгэгдэлээ товч хуваалцья...
Хэн ч гэсэн ингэж амьдрахыг хүснэ...
Шведүүд хэрхэн шинэ орон сууц барьдагийг энэ жишээнээс л харцгаая л даа. Тэд бүхнийг хүнд зориулан босгодог, компанид ашигтайгаар биш. Хамгийн эхний жишээ гэхэд газрыг маш сайн ашиглана. 30 давхар "шоргоолжны үүр" барих тэд дургүй. 3-6 давхар байр л энгийн сонголт байдаг. Тав тухтай байж, элдэв чимээ шуугиан бужигнаан тэнд бага гэдэг утгаараа. Дараагийн ажиглагдсан зүйл бол орон сууцыг энгийн материалаар барих бөгөөд хэн ч түүнийг циркийн асар шиг өнгө өнгөөр будахыг хүсдэггүй. Натураар нь байлгах гэж нэг сайхан шийдэл байна аа... Гуравт онцлох зүйл бол байрны гаднах тохижилт, цэцэрлэг, тоглоомын талбай, үйлчилгээний өрөөнүүд бүгд нийтэд нээлттэй. Нэг ч хаалт, хашаа, цоож гэж байхгүй дээ. Угаасаа бүгд л хүнд зориулагдсан учраас... Ямарч машины зогсоол энд алга. Амралт, мах гриллдэх, тоглох газар л хаа сайгүй. Ингэхэд нээрээ хаана машинаа тавих вэ? Энэ шведүүд бас харгис хүмүүс шүү, жолооч нар ч бас хүн ш дээ... /ккккк/
Энэ таны харж байгаа бол Шведийн өмнөд зүгт орших томоохон хот Гётеборгийн Квиллебэкен хороолол юм. Микрорайоныг нэг л төслөөр барьж босгосон. Өөр өөр харагдаж байгаа биз, байрууд нь? Өндөр нам, өнгө загвар, архитектор, ландшафт гээд бүхнийг энд бусдаасаа ялгарч байхаар төлөвлөжээ. Байрны өрөөны зохион байгуулалт, интерьер нь ч гэсэн тэнгэр газар шиг ялгарна даа харин чиг...
Квиллебэкен хороолол гэхэд нийт 2000 орчим өрх айлтай. Бүрэн ашиглалтанд орж дуусах хугацаа нь 2018 он гэнэ. Шведийн уламжлалын дагуу нэг давхарыг бол оффис, дэлгүүр, ресторан, сургууль, фитнес төв гэх мэтээр ашигладаг. Бас нэг онцлох зүйл гэвэл экологи стандартаар баригдаж байгаа энэ хороололд нэн тэргүүнд машин жолооч хоёр биш явган хүн, дугуйчинг дээдлэнэ гэсэн уриатай аж. Ийм ч утгаараа хороолол даяар явган хүний зам, дугуйн зам, паркинг битүү. Бүх өрхөд 2-4 дугуй байршуулах газар хувиарлаад өгцөн. Нийтийн тээвэр тасралтгүй явах хуваарийг нь нарийн гаргаад өгсөн учраас Гётеборгийн төв рүү "үсрээд л" орчино. Мөн ногоон байгуумж, усан сан, хиймэл нуур, горхи хүртэл энэ бий. Модыг сайн ч суулгана арчилна, дээрээс нь өөрөө энэ нутаг ой мод сайтай тул агаар гэж тансаг л даа. Зөвхөн цэвэр агаар гэхээсээ нөгөө талаасаа мод гэдэг нь дуу чимээг нам дарахад ихээхэн үүрэгтэйг тэд аль эрт мэдцэн нөхдүүд байгаам.
Хүүхдийн талбай пикник хийх саравч, хүнсний нарийн ногоо тарих багахаан хэмжээний газрыг айл өрхдөө хуваагаад өгсөн байгаа. Байрнууд хоорондох нарийн замыг 2-3 хувааж шугам татаж явган хүн, дугуй, паркинг, ногоон бүс гэх жишгээр ялгаж өгдөг. Ерөнхийдөө бол ногоон зүлэг, цэцгийн мандал зэргээр хязгаарлалтыг маш энгийн цэвэрхэн хийх нь элбэг. /Юм л бол төмөр хашаа зоох гээд байхгүй дээ/
Энэ хорооллын хамгийн өндөр байшин нь 14 давхар. Бусад нь 5-7 давхар. Хэт өндөр орон сууцанд оригууд /шведүүдийг хэлэв/ амьдрах дургүй дээ. Дайжаад л яваад өгөх хандлагатай, тийм чимээ шуугиан ихтэй газраас. За бүх л доод давхарын тагт задгай талдаа шүү. Тэд бүд л гадаанаа нарлаж, махаа шарж, наранд нөгөө муу шар арьсаа түлж, үүгээрээ бас жаахан бие биендээ гайхуулах онгирох дуртайн байгаам. Орц болгонд дугуй хадгалах өрөө, нийтийн угаалга байхаас гадна хүнсний мухлагууд үйлчлүүлэгчиддээ их ойрхон. Нэг зүйлийг та анзаарсан уу? Орцны гарах хаалга шууд газартайгаа залгаа байгааг. Ямарч шатгүй. Мэдээж энэ нь бүгдэд амар шүү дээ.
Хогны асуудлыг төгс шийдсэн улс шүү дээ. Энэ хорооллын хувьд гэхэд гадаа гудамжинд нь ямар ч хогын сав алга. Харин тусгай бэлтгэсэн төмөр хоолой руу хогоо ангилаж хийгээд л бол оо... Газар доорх ваакум хогийн цэгээс бохирыг хэнд ч харуулахгүй, мэдрүүлэхгүй бас үнэртүүлэхгүй ачаад явчихна шүү дээ. Зарим хогийн савыг зөвхөн оршин суугч л онгойлгох түлхүүртэй болгосон байна.
Ингээд л амьдраад байна шүү дээ, энэ хэд маань...
Монголчууд бид ч харийн соёлд суралцаж, дасаж, бахархаж л байна. Нутагтаа аваачаад тавьчихаар санаа оноо, техник технологи, ядаж л хогийн сав хүртэл байгаад л байхийм даа. Яалтай ч билээ энэ их улс төр, ууж идэлт, урвалт шарвалтыг... Дээр нь бас тэр оффшоре... Бидэнд хийх ажил их л байхийн. Ядаж энэ эко хорооллоос санаа аваад "худлаа амладаг" ч болоосой. Нэгийг нь ч гэсэн ичсэндээ хийх л байх.
За баярлалаа, улс төржих шахлаа...
Сайн сайхныг хүсье
Дараагийн тэмдэглэлээрээ удахгүй уулзья.
Амжилт
Р.Слава
"SP" studio
/Захиалгаар бүх төрлийн фото зураг авна/
2016-05-18
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |