АН-ыг Н.Алтанхуяг, МАН-ыг С.Баяр удирдана
Ирэх сонгуулиар нам эвслүүд хэнээр удирдуулан сонгуулийн мөрөө гаргах бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан. Тэр дундаа эрх баригч АН болон МАН хоёрын хооронд томоохон өрсөлдөөн байгаа. Тиймдээ ч сонгуульд оролцох нам эвсэл болон бие даагчид мөрийн хөтөлбөрөө боловсруулж СЕХ-нд бүртгүүлээд буй.
Тэгвэл ирэх сонгуулийн үеэр улстөрийн томоохон хүчин болох АН-МАН-ыг хэн гэгч эрхэм удирдах нь тодорхой боллоо. Тодруулбал АН-ыг 2012 оны сонгуулиар удирдаж хот хөдөөгүй ялалтын тугийг хатгаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг удирдах болсон бол МАН-ыг С.Баяр толгойлж сонгуульд оролцох болсон талаар эх сурвалж мэдээллээ.
ЧОЙ