Хилээр 3.65 кг чулуужсан яс гаргах гэж байсныг илрүүлжээ

858

Хилээр 3.65 кг чулуужсан яс гаргах гэж байсныг илрүүлжээ

 

Улаанбаатараас–Бээжин чиглэлийн CA-902 рейсийн онгоцны энэ сарын 15-ны өдрийн нислэгээр ХБНГУ-ын иргэн Fabian Andy Deutsch ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж байжээ. Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа зорчигчийн ачаа тээшинд 3.65 кг жинтэй таван хэсэг, чулуужсан яс нь дагалдах бичиг баримтгүй байсныг илрүүлж, 0000013 тоот бүтээгдэхүүнийг хураан авч, Шинжлэх-ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн аж.

ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгээс тухайн дөрвөн ширхэг олдвор нь үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэлтэрхий мөн гэдгийг тогтоосон хэдий ч хаанаас олсон, ямар хүнээс авсныг нь тогтоох шаардлагатай гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Иймд уг олдворыг, холбогдох байгууллагын шинжилгээний дүн, бусад материалын хамт Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст шилжүүллээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>