Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоолойгоор Хятадаас дуудлага хийсэн гэнэ үү
Өчигдөрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн хувийн гар утсанд 12-345 гэсэн дугаараас дуудлага ирэх болжээ. Гэтэл уг холболт БНХАУ-аас хийгдсэн байна. Дуудлагыг хийсэн дуу хоолой нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэх бөгөөд тэрбээр "С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй" гэх мэтээр ярьсан гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин твиттерт жиргэжээ.



