Хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

680

 Хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

 

Малчид, ард иргэдийн анхааралд: 
Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.


2016 оны 5-р сарын 19-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна.  17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

 15 цагт Улаанбаатарт:  6 хэм дулаан, харьцангуй чийгшил 64 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.


2016 оны тавдугаар сарын 19-ний 21 цагаас тавдугаар сарын 20-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын  бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө  11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 21, 22-нд баруун болон говийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд  хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд говь талын нутгаар, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст дулаарна.

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>