ШУТИС-ийн 16 оюутан 2+2 хөтөлбөрийн хүрээнд Хятадыг зорилоо

1429

ШУТИС-ийн 16 оюутан 2+2 хөтөлбөрийн хүрээнд Хятадыг зорилоо Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг даган уул уурхай, зам тээвэр, аж үйлдвэрийн салбарын шинэ бүтээн

байгуулалттай холбогдон инженер, технологийн мэргэжилтнийг бэлтгэх  хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж байна.

Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн суурь мэдлэг, практик ур чадвар дутмаг, орчин үеийн үйлдвэрлэлийн стандарт шаардлагад хүрэхгүй байгааг хэн хүнгүй ярьдаг. Энэ ч үүднээс манай их, дээд сургуулиуд гадны сургуультай хамтран янз бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон.

Түүний нэг нь  ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Хойд Хятадын  Эрчим хүчний сургуультай хамтарсан "2+2” хөтөлбөр юм. Хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Хойд Хятадын Эрчим хүчний сургуульд ШУТИС-ийн харьяа Эрчим хүчний сургуулийн 16 оюутан суралцахаар явлаа.  Оюутнуудыг голч дүн, сурлагын явц, цуглуулсан кредитийг харгалзан үзэж сонгосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>