Сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс тодруулна

759

Сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс тодруулна

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс албан ёсоор тодруулж эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших үйл явц өнөөдрөөс энэ  сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.

 

Тиймээс намууд эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулахаар төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ долоо хоногийн дундуур МАН-ынхан бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах бол АН-ынхан ч гэсэн ҮЗХ-ны хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулахаар зэхэж байгаа аж.

Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авах юм байна.

 

 

Ч.Мөнхбат 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>