С.Эрдэнэ дөрвөн давхар ХАУСТАЙ, би дөрвөн газар ЗЭЭЛТЭЙ

690

С.Эрдэнэ дөрвөн давхар ХАУСТАЙ, би дөрвөн газар ЗЭЭЛТЭЙ

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэд сонгогчид нь тун гомдолтой байгаа сурагтай. 

Учир нь өчигдөр /05.22/ нэгэн залуу өөрийн цахим сүлжээндээ "Энд амьдардаг хүний төлөө 3 сонгууль дараалж өглөө. Энэ хүн 4 давхар хаус барьчихаж. Би 4 газар зээлтэй. Энэ хүн УИХ ын гишүүдийн нийтлэг дүр , би дундаж амьдралтай ард түмний хэцүүхэн царай. Эрдэнэ минь одоо мануусыгаа бодмоор юм" хэмээжээ. 

Үүнээс харахад Эрдэнэ вангийн хошууны эзэн маань өөрийн сонгогчиддоо их л хайр найргүй хүн бололтой. Тэгэхээр энэ жилийн сонгууль ч түүний хувьд эцсийнх байж мэдэх л юм. Насаараа улс төрч байж, төрийн тогооноос хооллосон хэр нь олон жил хөдөлмөрлөж, бүтээсэн бизнесмэн шиг хур их хөрөнгөтэй түүнд гомдсон сонгогчид нэгээр ч тогтохгүй байгаа гэнэ билээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>