ЭНЭТХЭГТ ХЭТ ХАЛУУНААС АСФАЛЬТ ХАЙЛЖ ХҮМҮҮС ТҮҮНД "ЗООГДОЖ" БАЙНА

627

ЭНЭТХЭГТ ХЭТ ХАЛУУНААС АСФАЛЬТ ХАЙЛЖ ХҮМҮҮС ТҮҮНД "ЗООГДОЖ" БАЙНА

 

Энэтхэгт маш их халуун болсноос замын асфальт хайлж хүмүүс явахад түвэгтэй байгаа аж. Тэдний гутал, улавч зам дээр наалдан үлдчих гээд маш хэцүү байгаа гэнэ. Үүнээс болж замын хөдөлгөөн ч хүндэрч байгаа аж.

Ийм явдлууд Энэтхэгийн Гужарат мужийн Валсад хотод их тохиолдож байгаа тухай бичлэгүүд гарсаар байна. Одоогоор тэнд өдрийн температур хамгийн багадаа 40-өөс дээш хэмд хүрч байгаа аж.

Ер нь Энэтхэгт хамгийн халуун улирал 6-р сарыг дуустал үргэлжилдэг байна.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>