Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг нь хоригложээ

705

 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг нь хориглосон аж.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа, "Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авч ирнэ хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов.

 

Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил байсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол... та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав” хэмээгээд онгоцныхоо тизний зурагтай хамт өөрийн фэйсбүүк хаягтаа нийтэлсэн байна.

Энэ асуудлаар өнөөдөр тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>