Анхааруулах самбар босгоход хүргэсэн гүүрний аймшигт нууц
Шотландын Баруун Данбартонширт байрлах нэгэн гүүр хүн болгоны сонирхолыг ихээхэн татдаг байна. Бүүр зарим нэг улс оронд аялалаар болон сонирхолдоо хөтлөгдөн очиж болохгүй газар хэмээн нэрлэгдсэн газруудын нэгд энэхүү гүүр багтсан байдаг гэнэ. Эрдэмтэд судлаачид олон жилийн турш судалж байгаа бөгөөд одоог хүртэл ямар нууц агуулагдаж байгааг тайлж чадаагүй байна.

Энэхүү гүүрэн дээрээс ойролцоогоор 600 нохой ямар ч учир шалтгаангүйгээр "амиа хорлохоор” үсэрдэг байна.

Энэ явдал 20-р зууны дунд үеэс л гэнэт эхэлсэн бөгөөд сар бүрийн тодорохой нэг өдөр үе шатлалтайгаар нохойнууд амиа хорлох гэж үсэрдэг гэнэ.
Нохойнууд амиа хорлохдоо үргэлж гүүрний баруун талын сүүлийн хоёр баганын хоорондох зайг сонгодог гэнэ.
Үсэрсэн нохдын дотор онцгой ухаантай гэж гайхагдаж байсан нохой ч байсан аж.
Гүүрний талаар олон таамаг цуу ярианууд байдаг. Хамгийн их тархсан цуу яриа нь хажууханд нь байдаг эртний Готын Овертаун цайзтай холбоотой юм.

Нутгийн оршин суугчид «Овертауны цагаан ахайтан» гэгддэг хий үзэгдлийн тухай 100 гаруй жилийн турш ам дамжуулан ярьсаар байгаа билээ. Цайзын орчмоос авсан зураг дээр энэ ахайтан дүрслэгдсэн гэж тэд итгэдэг. Энэ хий үзэгдэл нохойнуудыг амиа хорлохон хүргэдэг гэнэ.

Бас нэг цуурхал нь Кевин Мой гэгч эр шинэ төрсөн хүүхдээ чөтгөрийн хүү гэж итгэн гүүрнээс доош чулуудсан явдал юм. Дараа нь ухаан орж хийсэн хэргээ ухаараад өөрөө үсэрсэн гэдэг. Аав хүү хоёрын сүнс нохойнуудыг дууддаг гэж үздэг.
3 настай спрингер-спаниель Кэсси бол гүүрнээс үсрээд амьд гарсан нохдын нэг юм. Энэ нохой өөрийн эзэгтэй Элис Треворроу, түүний хүү Томас хоёртой зугаалж яваад гэнэт үсэрчээ.

Нутгийн захиргаанаас «Аюултай гүүр. Нохдоо уяанаас нь сайн барина уу!» гэсэн бичигтэй самбар хүртэл босгосон байна.
