93 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

941

93 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Монгол Улсад 5-17 насны 93 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгааны дүн бий. Энэ нь нийт монгол улсын хүүхдийн 15 орчим хувь юм. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо өссөн үзүүлэлт гэж албаныхан тайлбарлаж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүн дотор хөдөө аж ахуйн салбар болон уул уурхайн салбарыг нэрлэж болно. Харин хот суурин газарт буюу зах, худалдааны төвд ажиллах хүүхдийн тоо буурах хандлага ажиглагдах болжээ. 

Мөн нэгэн судалгааны дүнгээр хөдөлмөр эрхлэх шаардлагатай 1000 орчим хүүхэд бий гэсэн байна. Эдгээр хүүхдийн ар гэр нь хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, асран хамгаалагч нь хөдөлмөрийн чадваргүй зэрэг шалтгаантай юм.

Time.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>