Оросууд Сири дэх “Исламын улс”-ын нефтийн үйлдвэрийг бөмбөгдлөө

717

Оросууд Сири дэх “Исламын улс”-ын нефтийн үйлдвэрийг бөмбөгдлөө

 

Өнгөрсөн хэд хоногт Сири дэх эвлэрлийн хэлэлцээрийг зөрчсөн таван тохиолдол гарсан байна. Дамаск мужид гэхэд, "Жейш аль-Ислам” бүлэглэлийнхэн цэргийнхний байршлууд руу минометоор галлажээ.

 

Харин Оросын цэргийн нисэх хүчнийхэн Исламын террористуудын эдийн засагт цохилт өгсөн байна. Тэд Хасеке мужид байрладаг нефть боловсруулах үйлдвэрийг нь бөмбөгдөж устгажээ. "Исламын улс”-ын хяналтад байдаг Рас-эль-Айн суурины нутаг дэвсгэрт орших уг үйлдвэрт оросууд Су-34 онгоцоор цохилт өгсөн байна.

 

Цохилтуудыг ихэвчлэн үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах нөөцийн агуулах руу чиглүүлсний улмаас технологийн тоног төхөөрөмжүүд нь жагсаалаас гарч, агуулахуудад хадгалагдаж байсан нефтийн бүтээгдэхүүнүүд шатаж дэлбэрэн асар том хэмжээний түймэр дэгдсэн аж. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>