Алга болсон 7 настай хүүг хайхад Японы зэвсэгт хүчнийхэн оролцож байна

695

Алга болсон 7 настай хүүг хайхад Японы зэвсэгт хүчнийхэн оролцож байна

 

Өнгөрөгч Бямба гаригт Японы Хоккайдо аралын хойд хэсгийн ойд алга болсон хүүг Японы зэвсэгт хүчнийхэн хайж байна. Хүүг Ямако Танооко гэдэг бөгөөд одоо дөнгөж 7 настай юм. Хүүг  эрэн хайх ажиллагаанд Японы зэвсэгт хүчний 75 цэрэг 130 гаруй цагдаа болон сайн дурынхан оролцож байна.

Ямако Танооко хүү  алга болсон шалтгааныг эцэг эх нь эхлээд ууланд жимс түүж байгаад алга болсон гэж мэдэгдсэн ч удалгүй үнэнээ хэлж шийтгэж ойд орхисон гэдгээ мэдэгджээ. Түүнийг сахилгагүйтээд байхаар нь шийтгэж орхисон гэсэн ба хэдхэн минутын дараа эргээд ирэхэд хүү ор сураггүй алга болсон байжээ. Хүү алга болоод 5 хонож байгаа ч одоогоор ямар ч сураг сэжим олдоогүй байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээд байна. Хүүгийн эцэг сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ ” Бид хүүдээ хэзээ уучилж болшгүй алдаа хийлээ. Бас маш олон хүнд төвөг учруулж байна. Одоо түүнийг эсэн мэнд аюулгүй байгаасай л гэж найдаж байна” гэсэн байна.

 

 

Ugluu-logo-7

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>