Өнөөдөр болох үйл явдлууд

615

Өнөөдөр болох үйл явдлууд

 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

09.00 цагт:  Шинээр боловсруулагдан гарах гэж байгаа бодлогын явц, ТББ-уудын залуучуудын үзэл бодол, оролцооны түвшин, шийдвэр гаргагчдын санал, оролцоо зэрэг  асуудлуудаар "Төрийн бодлого - Залуучуудын оролцоо" зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99017561

15.00 цагт: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 265003, 99115702


ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

09.00 цагт: Эх хүүхдийн эндэгдлийн тулгамдсан асуудлаар уулзалт зохион байгуулна. Утас: 264923


АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

09.00 цагт: "Унадаг дугуй ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗТЯ, ЭМСЯ, НАЗГ, БОНХАЖЯ, Монголын авто замчин залуучуудын холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн оролцоно. Утас: 99100945, 99110302


ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

09.00 цагт: "Халал хүнсний сертификат” гардуулах ёслолын ажиллагаа болно. Тус сертификат нь дэлхийн 39 оронд хүчин төгөлдөр бөгөөд Саудын Араб болон Ойрх Дорнодын орнууд руу мах экспортлох бүрэн боломжийг нээж өгөх юм. Утас: 99072224, 98811400


АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

09.30 цагт: Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй "Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99198534, 99072919, 86565055


ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

10.30 цагт: ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг, Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Эбрахим Рахимпур нар 2 улсын Гадаад хэргийн яам хооронд "Хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99026384

11.30 цагт: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн , НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман нар "НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт гарын үсэг зурна. Утас: 99026384


ЖУКОВЫН ТАЛБАЙ

11.00 цагт: Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хамтран "Баянзүрхчүүд баялагийг бүтээнэ” өдөрлөг зохион байгуулна. Утас: 99928785


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11.30 цагт: Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт болно. Ираны талаас Гадаад хэргийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм. Утас: 99 935936


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

16.00 цагт: Сар бүр уламжлал болгон хийгддэг ээлжит В2В уулзалт Их танхимд болно. Уулзалтын үеэр нгтлан бодох бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлт болон тоон гарын үсгийн талаарх ойлголт, хэрэглээ, ач холбогдол түүнийг хэрхэн авах, ашиглах тухай хэлэлцэнэ. Утас: 99107440

16.00 цагт: Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын тухай сургалт  507 тоот хурлын танхимд болно.  Утас: 99107440


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

18.00 цагт: "Улаанбаатар марафон 2016" олон улсын гүйлтийн гадаадын оролцогчдод зориулсан техникийн зөвлөгөөн болно.  Утас: 99116171, 99178373


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>