Топ модель Пүүжээ амаржиж хүүтэй болжээ
Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш олон залуустай нэр холбогдож байсан ч хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болжээ.
Тэрээр хоёр охинтой байсан топ модель Пүүжээ саяхан "Гурван гал” эмнэлэгт амаржиж хүүтэй болжээ.