З.ЭНХБОЛД СЕХ-ЫН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА

925
З.ЭНХБОЛД СЕХ-ЫН ХАРААТ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНАСонгуульд шударга өрсөлдөх боломж тун бага болоод байна. МАН-ын нэр дэвшигчидтэй ижил нэртэй хүмүүсийг МАХН-аас эсвэл Г.Уянгын намаас нэр дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд Н.Энхбаяр, Эрдэнэжамьян нарын найман хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаад байгаа билээ.

Хэн ч харсан АН-ын зүгээс хийж байгаа улайрал гэлтэй.  Намын дүрмээ зөрчин, Сонгуулийн хууль журмыг уландаа гишгэн байж, дарангуйлагчийн аргаар  намынхаа дунд шатны байгууллагаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг ямар ч санал авахгүйгээр хүчээр унагаж, өөрийнхөө фракцын хүмүүсийг дэвшүүлсэн АН-ын дарга З.Энхболд  Сонгуулийн ерөнхий хороонд нөлөөлж эхэлжээ. АН-аас гарсан өргөдлөө өгсөн Б.Батбаатар гэхэд л СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд байхад нь "Хүчингүйд тооцож өгөөч" гэсэн  АН-ын генсекийн гар үсэгтэй бичиг иржээ. Энэ бичгийн дагуу СЕХ Б.Батбаатарыг дэвшүүлж болох эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуралдах гэхээр АН-ын төлөөллүүд хуралдаа ирэхгүй ирц бүрдүүлэхгүй байгаа гэнэ. Учир нь хуулийн хугацаагүй болгож, нэр дэвших эрхийг нь тулгаж байгаад цуцлахаар СЕХ-нд байдаг намын гишүүддээ намын дарга, удирдлагууд нь үүрэг өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>