Улстөржихөөс өөр аргагүй байдалд “хүрсэн” Ц.Төмөрбаатар уучлалт гуйв

724

 

Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болоод байгаа. "Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын  төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжсэнд баяртай байна. Би зүгээр нэг сул гишүүн байхыг хүсэхгүй байна.

 

Төр урлагийг дэмжих ёстой гэж хэлээд байхад хөсөр хаячихаад байна. Тиймээс улс төрд идэвхитэй оролцохоос өөр арга алга. Оролцохгүй бол болохгүй байна. Хэрэв надад итгээд сонгох юм бол би бүх хөлс хүчээ шавхаж ажиллана" гэж амласан тэрбээр намынхаа тэргүүнтэй хамт саяхан өлсгөлөн зарлаад амжсан. Уран бүтээлээ хөсөр хаяад улстөржихөөс өөр аргагүй байдалд "хүрсэн” гэх Ц.Төмөрбаатар хэд хоног өлсөөд бие нь жаахан хямарсан гэдэг.

Харин мань эр өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан урлагийн ахмад буурлууд болон үзэгч түмнээсээ албан ёсоор уучлалт гуйлаа. "Өнөөдөр хүн бүхэн өөрийн амьдралд тохиосон сайн муу зүйлдээ санаа тавьж, хаана хэнээс уучлал гуйх талаар бодож, юу хийснээ санаж, хүн ардынхаа эрх ашгийг бодох, найрсаг байхыг билэгдэх өдөр гэж бодож байна. Би ард түмэн тэр тусмаа өвгөд та бүхнээсээ уучлал хүсэж буурал даргынхаа нэр төрийн төлөө өөрийн хөлс хүчээ зориулна гэж хүсэж байна” хэмээн эрхэм Төрийн соёрхолт маань бичиглэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>