Н.Нацагням: Бидэнд технологи байна, гэвч бидэнд захиалга алга
Төрийн соёрхолт инженер Н.Нацагням өөрийн цахим хуудсандаа "Яам
агентлагууд тендер гэдэг халхавчаар ямар ч мэдлэг чадваргүй, юу ч
бүтээгээгүй дамын наймаа хийдэг ХХК-д захиалга өгч импортоор бохир мөнгө
угааж байна. 10 дахин хямд хэрнээ 7 дахин бага үнээр нийлүүлж болох
Монголчуудынхаа бүтээлийг дэмжихгүй байна" гэжээ. Тэрбээр ирээдүйд IT
-ийн салбарт хийгдэх худалдан авалтандаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж
гадаад худалдааны тэнцэлээ сайжруулахгүй бол сарынхаа цалингаар 10 талх л
авдаг болохыг анхааруулжээ.


