Төмс, хүнсний ногооны тариалалт үргэлжилж байна

1152

Төмс, хүнсний ногооны тариалалт үргэлжилж байна

 

Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо,  16.3  мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган  га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 332.2 мянган га-д үр тариа үүнээс 314.5 мянган га-д улаанбуудай, 17.7 мянган га-д бусад таримал, 10.9 мянган га-д төмс,  4.8 мянган га-д хүнсний ногоо, 6.4 мянган га-д малын тэжээл, 28.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 383.3 мянган га-д тариалалт хийж 99.5 хувийн явцтай байна. 

Үр тарианы тариалалт 102.9 хувьтай байгаа бол төмс 81.1 хувь, хүнсний ногоо 68.1 хувь, тэжээлийн ургамал 39.7 хувь, тосны ургамлын тариалалт 114.3 хувьтай байна. 

Улаанбуудайн төлөвлөсөн тариалалт дууссан. Төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамлын тариалалт үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>