УИХ-ын дарга З.Энхболд өнгөцхөн дүгнэлт хийв Улс төр 6-06-2016, 12:13 1124 Хуваалцах УИХ-ын дарга З.Энхболд арлын Япон Улсад айлчлаад ирлээ. Онгоцноос буусан даруйдаа хэвлэлийн хурал зарлаж, Японд хийсэн айлчлалынхаа аяны богцыг задлав. Эндээс хамгийн чухал нь Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа явдал. Энэ хэлэлцээрийг ганцхан З.Энхболд дарга яваад шийдчихэж байгаа юм биш. Шат дараалсан уулзалт, айлчлалын хүчинд биелэлээ олох гэж байгаа нь энэ. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй зэрэгцээд "Онгоцонд суудал олдохгүй байна" хэмээв. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хэлэлцээрийн эерэг талыг онгоцны суудал дүүрсэн төдийгөөр өнгөцхөн яаруу, сандруу дүгнэсэн нь өөрийнхөө айлчлалыг дөвийлгөх гэсэн мэт санагдаж байсныг нуух юун. Япон Улсад 1500 гаруй дадлагажигч байгаа. Тэгвэл айлчлалын үеэр Монголын Хөдөлмөрийн яам, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголчууд Япон Улсад ажиллах хүч гаргахаас гадна дадлагажигч явуулахаар болж байгаа аж. Уг нь АН-ынхан иргэдээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ гэж амлалт өгсөн. Гэтэл одоо Япон Улсад ажиллах хүчнээр гаргах гэрээ үзэглээд сууж байна. Энэ бол монголчууд эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй байгаагийн жишээ гэлтэй. 1124 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 4-02-2016, 13:24 МАН-ын дарга М.Энхболд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа… 23-10-2015, 09:54 Япон улстай төмөр замын чиглэд хамтарна… 22-10-2015, 08:56 Өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийнэ… 11-09-2015, 17:06 Г.Баярсайхан сайд Японд гаргах дадлагажигчийн тоог нэмэх санал тавилаа… 26-05-2015, 09:04 Ерөнхийлөгч эх орондоо ирлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.