|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Усархаг бороо үргэлжлэн орно

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.

Усархаг бороо орох үеэр голуудын усны түвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг.

Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.