СБД-ийн 60-р тойрог эмэгтэй төлөөлөлтэй болох уу? Мэдээ мэдээлэл 12-06-2016, 17:44 1105 Хуваалцах Сүхбаатар дүүргийн 60-р тойрогт "гал гарсан” ширүүхэн өрсөлдөөн болох бололтой. Учир нь тус тойрогт 10 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өмнө нь дандаа эрчүүдэд итгэл хүлээлгэдэг байсан тус тойрог энэ удаагийн жижисгэсэн тойргийн хүрээндээ шинэ сонголт хийх магадлал өндөр байна. Энэ тойрог томсгосон хэлбэрээр сонгууль явагддаг байхад эмэгтэй хүн нэр дэвших нь байтугай айж дөлдөг, хүүхнүүдэд халтай тойрог байлаа. Харин энэ удаа эмэгтэйчүүд зориглон өрсөлдөж байна. Тодруулбал, арван нэр дэвшигчээс гурав нь эмэгтэй байгаагаараа онцлог юм. Ц.Наранчимэг /БИЕ ДААГЧ/, А.Лхамдэгэд /эвсэл/, Л.Сэлэнгэ /АШЁМЭХ-ны тэргүүн/ гэсэн бүсгүй зориг гарган МАНАН-ы хоёртой халз үзэхээр тулсан. Гэтэл сонирхолтой нь энэ гурвын хоёр нь МЗХ-ооноос гаргасан "хар жагсаалтад” орчихсон тууж явна. Энэ хоёр тойрогтоо танигдах байтугай дөнгөж ирж байхад нь ийм зүйл угтаж авсан нь хачирхалтай. Нам төлөөлсөн тэр хоёрт хувь хүнд нь биш, намуудад нь өгсөн сануулга болов уу. 1105 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 31-05-2016, 10:26 Сонгуулийн сонирхолтой тойргууд… 24-05-2016, 18:45 Мандатын дээрэмд өртсөн МАН-ын 9-11 тойрог… 18-05-2016, 10:51 Нэр дэвшигчдийн урьдчилсан “хар зураг”… 5-04-2016, 10:34 Таах аргагүй тойрогт хүч үзэх эрхмүүд… 7-03-2016, 11:04 Баян-Өлгийд А.Бакей, А.Тлейхан, А.Алаубек...… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.