“ИУ” бүлэглэлийн толгойлогч алагджээ
"Исламын улс” (ИУ) бүлэглэлийн террористуудын толгойлогч Абу Бакр Аль-Багдади алагдсан байна. Энэ тухай мэдээллийг хэт даврагч бүлэглэл нотложээ.Урьдчилсан мэдээгээр,"ИУ” бүлэглэлийн толгойлогчийг сирийн Мосул хотоос холгүй газарт устгасан байна. АНУ-ын цэргийнхэн агаараас цохилт өгсөнөөр Абу Бакр Аль-Багдади алагджээ.Энэ тухай мэдээллийг уг бүлэглэлийнхэн нотоллоо гэж Amag агентлаг уламжилсан байна.
Террористуудын толгойлогчийг бүр зургаадугаар сарын 11-нд Сирид устгасныг мэдээнд дурджээ. АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн "Рамадан баярын тав дахь өдөр” түүнийг устгасан байна гэж телевизийн NDTV сувгийн сайтад мэдээлжээ. Цэргийнхэн энэ мэдээллийг одоогоор тайлбарлахгүй байна.
Түүний алагдсан нь зургаадугаар сарын 13-ны даваа гарагт тодорхой болжээ.Тагнуулын мэдээ авсаны дараа террористуудын хяналтад байдаг Сирийн Мосул хотоос 65 километрт түүнийг устгасныг мэдээнд тэмдэглэсэн байна. Агаараас бөмбөгдөх үеэр террорист бүлэглэлийн бас хэд хэдэн захирагч шархаджээ.
С.Инда