Баянгол дүүрэг Хуримын ордонтой болж, нээлтээ хийлээ

267

Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн ордон өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүн бүрийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн тус төв нь ийнхүү үүд хаалгаа нээж, анхны зочдоо хүлээн авлаа.  Нээлтийн ёслолд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, дүүргийн Засаг даргын орлогч Г.Энхболд, ХАХНХЯамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Э.Одбаяр нар оролцож, хүрэлцэн ирсэн зочид болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн хамт олонд баяр хүргэлээ.

Мөн нээлтийн үеэр Ёслол хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээж  дөнгөж төрсөн бяцхан иргэдэд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч Иргэний үнэмлэхээ гардан авч буй залуустаа дүүргийн удирдлагууд ёслол төгөлдөр иргэний үнэмлэхийг нь гардууллаа.

Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах Хүүхэд гэр бүл хөгжлийн төв нь залуу хосуудаа хүлээн авах Хуримын ордонтой бөгөөд гэр бүлийн батлахаа гардан авч буй залуусын өмнө үүд хаалгаа ийнхүү нээлээ.  

 
Баянгол дүүрэг Хуримын ордонтой болж, нээлтээ хийлээ
Баянгол дүүрэг Хуримын ордонтой болж, нээлтээ хийлээ
Баянгол дүүрэг Хуримын ордонтой болж, нээлтээ хийлээ
Баянгол дүүрэг Хуримын ордонтой болж, нээлтээ хийлээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.