Риогийн Олимпын медалиудыг танилцууллаа

999

Риогийн Олимпын медалиудыг танилцууллаа

 

"Рио-2016” Зуны Олимп болон Паралимпын наадмыг зохин байгуулагчид уралдааны тэмцээний ялагчдад гардуулах медалиудыг танилцууллаа.

 

Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэн болох "Barra Olympic Park" -т болсон арга хэмжээний үеэр медалиудыг дэлгэн үзүүлсэн байна.

Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ "Өмнөд Америкт болох анхны Олимпын наадмыг хоног тоолон хүлээх цаг мөч иржээ" гэжээ.

Зуны Олимпын нийт 2488, Паралимпын 2642 медалийг тамирчдад гардуулна.

Олимпын медалийн нэг талд Грекийн ялалтын бурхан Никагийн дүрс байгаа бол нөгөө талд нь "Рио 2016” Олимпын лого болон түүнийг тойруулан эртний Грекийн ялалтын бэлгэ тэмдэг болох лаврын навчин хэлхээг дүрсэлжээ.

Харин Паралимпын медалийн нэг талд Брайлийн шрифтээр олимпын спортын төрлүүдийг бичжээ.Сэгсрэх үед алт, мөнгө, хүрэл медалийн аль нь болохыг чимээ гарган мэдрүүлдэг бяцхан төхөөрөмжийг медаль бүрийн дотор байрлуулсан гэнэ.

2016 оны Олимпын гол үзэл баримтлал уриа нь байгаль орчны тогтвортой байдал учраас мөнгө болон хүрэл медалиудын орцны 30 хувь нь дахин боловсруулсан материалууд гэнэ.

"Рио-2016” эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ удаагийн Олимпын наадамд 200 гаруй улс, нутаг дэвсгэрийг төлөөлсөн 10 500 орчим тамирчин оролцоно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>