Боксчид Бакуд эхний учраагаа ялжээ

1031

Боксчид Бакуд эхний учраагаа ялжээ

 

Азербайжаны Баку хотноо эхэлсэн 2016 оны олимпийн сүүлчийн эрх олгох боксын тэмцээний хоёр дахь өдрийн үдээс хойшхи тоглолтын 56 кг-д ОУХМ Э.Цэндбаатар Италийн боксчин Риккардо Д`Андреатай тоглож 2:1-ээр /30:27, 30:27, 27:30/ өрсөлдөгчөө яллаа.

 

Бакугийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнд 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар тулалдаж байна. Өнөөдөр Бакугийн рингэнд тулалдсан Н.Шинэбаяр, Э.Цэндбаатар нар өрсөлдөгчөө ялж 32-д үлдлээ. Эхний тойрогтоо гоц мөргөсөн Х.Энх-Амар, С.Эрдэнэбаяр нар 19-нд эхний тоглолтоо хийнэ. Энэ удаагийн тэмцээнээр олимпийн 39 эрх олгох юм.

 

Монголын боксын шигшээ багийн тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар "Рио 2016” олимпийн наадамд хүчээ сорих эрхээ хүртээд байгаа билээ.

 

Д.Өлзий


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>