Жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн жижиг бизнес эрхлэгчидтэй уулзаж, гудамжинд хүмүүстэй ярилцаж, айл өрхөөр ч зөндөө орлоо.
Хүмүүсийн ярианаас бодит байдал ямар байгааг мэдэж, тулгамдсан асуудлаас гарах гарц шийдлийг Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасныг ярьж, иргэдтэйгээ харилцан ярилцаж явах нь таатай байгаа.
Тойрогт маань хүүхэд төрүүлээд, гэртээ сууж хүүхдээ харж байгаа залуухан ээжүүд олон байна. Тэд "Цалинтай ээж” хөтөлбөрийг маань сайшаан хүлээн авч, заавал хэрэгжүүлээрэй гэж захиж байна.
Цэцэрлэгийг хүүхэд бүрт хүртээмжтэйгээр шинээр барьж байгуулах ажлыг шийдвэр гаргах түвшинд заавал хийгээрэй гэж аминчилж байна.
Ажилгүй учраас орлогогүй байна, ажлын байр бий болгооч гэсэн хүмүүс их байна.
Тойргийн иргэдийнхээ үгийг сонссон завгүй өдрүүд үргэлжилсээр...
ЭХ СУРВАЛЖ:
УИХ-ын 64-р тойрогт нэр дэвшигч МӨНХӨӨГИЙН ОЮУНЧИМЭГ-ийн сонгуулийн штаб.