“Цагаан жагсаалт” гээчийн цаана юу байна вэ
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд нэг талаар тус болж мэдэх ч, нөгөө талаар гай болж болох "Цагаан жагсаалт” гэгч будлианы хөрөнгө байна. Хэдхэн хоногийн өмнө буруу зөрүү, элдэв булхайд орооцолдож байгаагүй, улс төрд цагаан мөртэй нэр дэвшигчдийг хүндэтгэж байна хэмээн нэр цэвэр хүмүүсийн "Цагаан жагсаалтад багтсанд баяр хүргэе” гэж ирээд л батламж гардуулж сүйд болоод байсан.