ӨНӨӨДӨР: Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болно

607

ӨНӨӨДӨР: Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болно

 

09.00 цагт:
 Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойд зориулсан музейн нээлтийн ёслолын ажиллагаа болно. Утас: 99007969, 99349813

 

09.50 цагт: АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг  болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт эхэлнэ. Утас: 99072224, 98811400

 

10.00 цагт: "Бид нэг гэр бүл" Хандивын аяны хамт олноос тус төвд хандив өргөх арга хэмжээ болно. Утас: 95116858

 

11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91912312, 98980404

 

11.00 цагт: Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: БЗД-т УИХ-ын 54, НИТХ-ын 14 дүгээр тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

12.30 цагт: СХД-ийн МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

11.30 цагт: Төслийн ажил нь удаашраад байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшн ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99979799, 99058700

 

15.00 цагт: Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах археологийн судалгааны нээлтийн ажиллагаа  Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах тус  цогцолборт болно. Утас: 99045949



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>