Өнөөдрөөс иргэдийн хувьцааны мөнгө орно

696

Өнөөдрөөс иргэдийн хувьцааны мөнгө орно

 

Засгийн газраас иргэн бүрт эзэмшүүлсэн Тавантолгойн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авахаар болсон билээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногт бэлтгэл ажил болгож арилжааны банкуудад бичиг баримтаа бүртгүүлж дансаа нээлгүүлсэн юм. Урьдчилсан байдлаар нийт иргэдийн 80 гаруй хувь нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа гэсэн тооцоо судалгаа бий.  

 

Ингэхдээ хувьцааны мөнгийг  бөөнд нь биш, гурав хуваан иргэдэд  олгох юм. Тодруулбал данс нээлгэснээс хойш долоо хоногийн дараа  дансанд нь эхний 100 мянга нь байрших юм.

 

Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээх юм. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж  амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь хэвийн үргэлжлэх юм байна.



ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>