Азийн хүчирхэг 50 эмэгтэйн нэг Ц.Гарамжав

954

Азийн хүчирхэг 50 эмэгтэйн нэг Ц.Гарамжав

 

Forbes сэтгүүл 2009 оноос дэлхийн хүчирхэг хүмүүсийг жагсааж эхэлсэн байдаг. Энэхүү жагсаалтын

онцлог нь дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалж шалгаруулах хүний тоо нь өөрчлөгддөг юм. Жишээ нь 2009 онд 67 хүчирхэг хүн шалгарч байан бол 2010 онд 68, 2011 онд 70, 2014 онд 72 хүн шалгарчээ.
Нэг үгээр хэлбэл эх дэлхий дээр амьдарч байгаа 100 сая хүн тутмын нэг нь энэ жагсаалтад орох учиртай гэсэн үг. Сонирхолтой нь энэ жагсаалтын эхний тавд дэлхийн хүчтэй улс төрчид, тэр дундаа манай хоёр хөршийн удирдагчид оржээ.

2015 оны "Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаагаа "Монполимет” группийн удирдах зөвлөлийн дарга Ц.Гарамжав оржээ. Энэ жагсаалтад "Forbes Mongolia” сэтгүүл Монголын бизнес эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, "Forbes Asia” сэтгүүл түүнийг сонгон шалгаруулсан байна. Тэрбээр Засгийн газраас байгальд ээлтэй бүтээн байгуулалтаараа хэд хэдэн шагналыг авч байсан юм.

Мөн түүний удирдаж байсан Монполимет групп улсдаа 12 жил "Уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж байгууллага”-аар шалгарчээ.

Эх сурвалж: http://garamjav.mn/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>