САНКТ-ПЕТЕРБУРГТ ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС БАРАГ 70 МОД УНАЖЭЭ

509

САНКТ-ПЕТЕРБУРГТ ХҮЧТЭЙ САЛХИНЫ УЛМААС БАРАГ 70 МОД УНАЖЭЭ

 

Санкт-Петербург хотод салхины хүч секундэд 20 метр хүрч, хүчтэй салхилснаас ургаа моднууд олноороо унасан тухай РИА Новости тус хотын Онцгой байдлын газрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

"Энэ сарын 18-ны 17:00 цагин байдлаар мод унасан 66 тохиолдол гарсан" хэмээн Онцгой байдлын албанаас мэдээлэл өгсөн байна.

Хотын хамгаалалт, хүчнийхэн ослын горимд ажиллаж байгаа ба аврагчид нь өндөр хэмжээний бэлэн байдалд шилжжээ. БОЯ-ны ажилтнууд Санкт-Петербургийн оршин суугчдад болгоомжтой байх, аюулгүй газарт машинаа тавихыг зөвлөсөн байна.

Энэхүү модод унаснаас болж олон хүн машин техникээ алдаж, олон хүн эдийн засгийн хохирол үзээд байгаа ажээ.

М.Баяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>