Хөвсгөл аймагт хэний хүмүүс шилжиж суурьшив

827

Хөвсгөл аймагт хэний хүмүүс шилжиж суурьшив

 

Нүүдэлчин монголчууд СОНГУУЛИЙН НҮҮЛДЭЛ буюу "царцаан нүүдэл” эхэлсэн аж. Учир нь Хөвсгөл аймгийн 39 дүгээр тойрогт шилжин суурьшсан гэх "царцаанууд” бусад тойргуудаас их хэмжээгээр нүүдэллэсэн гэнэ.

 

Тодруулбал: Хөвсгөл аймгийн улсын бүртгнэл, статистикийн газрын 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар "2016 оны УИХ-ын сонгуулиарХөвсгөл аймагт сонгуулийн тухай хуулийн 65,7 дугаар заалтын дагуу бусад аймаг хотоос 3145 сонгогч шилжин ирсэн бүртгэлээ хийлгэсэн бөгөөд 283 сонгогч шилжин ирсэн тэмдэглэл нь өнөөдрийн байдлаар сонгуулийн хорооноос ирээгүй байна. Үүнээс 37 дугаар тойрогт 720 орчим, 38 дугаар тойрогт 43 орчим, 39 дүгээр тойрогт 2400 орчим сонгогч шилжин ирсэн байна. " гэжээ.

 

Үнэхээр гайхалтай олон сонгогчид дэвшээд байна уу хэмээн гайхагсад олон. Арга ч үгүй биз. Уг нь улстөрийн түшээгээ тус орон нутгийн иргэд л сонгох эрхтэй. Гэтэл хаанаас ийм олон шилжин суурьшигчид гарч ирсэн нь АСУУЛТ БОЛОВ?

 

Гэтэл уг тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн, MCS группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, АН-аас "Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэх монголын томоохон групп компаниудын боссууд нэр дэвшиж байгаа аж.

 

Энэ хоёр эрхмийн хэнийх нь тавьсан "царцааны нүүдэл” сонгуулийн санал луйвардах санаа агуулж байна вэ? гэх асуултад нутгийн иргэд өөрсдийн компанийн ажилчдаа ажиж ирээд сонгууль үймүүлэх гэж байгаа юм хэмээн сошиал ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

 

Энэ мэтчилэн сонгуулийн үе нүүдэл хийдэг "саналын царцаа”-нууд хаа сайгүй нүүж байгаа сурагтай. Тэднээс дурьдахад Баянхонгор, Увс, Говь-Алтай гээд л аймгууд руу нисэж байгаа гэнэ. Ер нь ингэж сонгууль хийгээд ч яахав дээ гэсэн халаглал хаа сайгүй ниссээр л....

 

Эх сурвалж: www.bolod.mn

 https://www.facebook.com/photo.php?fbid=1019766914727905&set=a.302031563168114.61419.100000838178894&type=3&theater

 

 ЧОЙ


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>